МҮОХ: Бид улсаас санхүүждэггүй, санхүүгийн тайлангаа нээлттэй тайлагнадаг

Zuv.mn
2024/08/21

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан  "Олимп гээд сая бөөн хэл ам болж байна. Өгсөн санхүүжилтийнхээ араас аудит хийж үзээрэй. Нэг том баяны хүүхэд даргыг нь хийдэг. Олимпын хороо гэж дарга нар гадагшаа явуулдаг, ТББ юм байна лээ шүү дээ. Монголын Үндэсний олимпын төлөө биш хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь авч явж олимп үзүүлдэг байгууллага болчихжээ" хэмээн ярьсан байдаг. 

Үүнд Монголын Үндэсний олимпын хороо тайлбар хийжээ. 

МҮОХ "УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Олимпын хороо олимпын төлөө биш хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь олимп үзүүлдэг байгууллага юм байна.” гэх зэргээр МҮОХ-ны нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл хийсэнд харамсаж байна.

МҮОХ нь Монгол улс дахь олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий ТББ бөгөөд олимпын наадмын мандат олгох ажил нь холбогдох байгууллагууд, спорт холбоодын хүсэлт, дүрэм журмын дагуу явагддаг үйл ажиллагаа юм.

Мөн МҮОХ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэггүй ба үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа гишүүддээ болон хяналт шалгалтын байгууллагуудад нээлттэй тайлагнаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болохыг үүгээр мэдэгдэж байна.

МҮОХ-ны зүгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланыг Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх МҮОХ-ны газрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг эсэргүүцэн газар дээрээ спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн байгуулах зэргээр спортын зориулалтаар нь ашиглах хүсэлтийг удаа дараа илгээж, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна.

Олимпын хартын 27.6-д “Үндэсний олимпын хороод нь Олимпын хартын дагуу бүрэн бие даасан байж, улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа шахалтаас ангид байна” хэмээн заасан байдаг. Иймд эрхэм гишүүн Ж.Алдаржавхлан таныг улс төрөөс ангид спортын байгууллагын үйл ажиллагааг улс төржүүлэн нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах бус спорт олимпизмын үзэл санааг жинхэнэ утгаар нь дэмжиж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 82.144.201.2
    3 цагийн өмнө

    МҮОХ чинь төсвөөс санхүүжилт авдаггүй юм бол хаанаас санхүүжилт авдаг тухайгаа дэлгэрэнгүй яриад өгөөч, сонин юм сонсомоор бнаа...МҮОХ-нд аудитын хяналт шалгалт оруулж, үр дүнгийн ил тод болгооч дээ!!! Ар түмэн ойлголт авмаар бншүү..

    Хариулах
  • 59.153.115.88
    2024/08/22

    SERELN80955877SEKSEE R

    Хариулах
  • 59.153.115.88
    2024/08/22

    XUCHINDX SEXSY AXTAI80955877

    Хариулах
  • 59.153.115.88
    2024/08/22

    ANUSDI80955877

    Хариулах
  • 202.9.41.10
    2024/08/21

    Alarjav shaaltuur aa bolioo

    Хариулах
  • 59.153.115.175
    2024/08/21

    ANUSDI SEXSEER80955877

    Хариулах
  • 103.57.95.14
    2024/08/21

    олимпийн хорооны ажил хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй болоод л шүүмжлээд байгаа юм бишүү ажлаа өгөөд хувийн ажлаа хий зүгээр

    Хариулах
  • 202.5.202.32
    2024/08/21

    Баттүшиг ээ Та Монгол улсын олимпын хорооны паоша шүү дээ. Хэрвээ санхүүжилт гаднаас байгаа бол Монгол улсад өгч байгаа мөнгө хувь хүнд бус. Монголын нэр байна. Бид илүү харж шуналтахаасаа илүүтэй монголын хүүхэд залуучуудаа хөгжүүлье

    Хариулах