Автобусаар зорчихдоо дундуур нь урсан мөнгө хайрцагт хийж буйг таслан зогсоохоор ажиллаж байна

Zuv.mn
2024/08/21

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулжээ. Тодруулбал, иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж хайрцагт хийсээр байгаа аж. 

Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл болдог. Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалжээ. 

Нийтийн Тээврийн Бодлогын Газар өөрсдийн цахим хуудсаараа гаргасан анхааруулга мэдээлэлдээ "Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна" гэсэн байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.211
    2024/08/21

    ХҮН БҮР ӨӨР ӨӨРСДИЙН ХЭМЖЭЭНД ЧАДДАГ ТҮВШИНДЭЭ ЭХ ОРНОО ЦӨЛМӨХ ЮМ ДАА. ДЭЭДЧҮҮД НЬ НҮҮРС, ГАЗРЫН БАЯЛГАА ЦӨЛМӨӨД УЛНЫХАНЫ ГАР НЬ ХҮРЭХ ХЭМЖЭЭ НЬ ЭНЭ .

    Хариулах