Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB FOOD FESTIVAL- 2024" арга хэмжээ 8 дугаар сарын 23,24, 25-ны өдрүүдэд төв талбайд болно. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн, уралдаан болох юм.
Ташрамд, "UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээний үеэр мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон 10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.242
Ene neg balai yimaa bolioch,gadur ovchlol IH bhd,hook hiij chadahgui,horvoogiin hoolni tsugluulag sursn bolchid dalchignsn heden yumnud,yum him dailah halaisn zavaan yumnud ,erul mendiin gazar iim balai yumnudda heleech,busdig horlsn ajil hiij BH yum yum
Хариулах59.153.113.96
Цэцэрлэгт хүрээлэнд хийгээч талбайг дан тос болгочихно
Хариулах103.57.92.78
төв талбайгаас өөр газар алга уу ялалтын талбай зэрэг болно биз дээ хогоо яах вэ
Хариулах