2024.08.22-ноос БНСУ руу виз мэдүүлсэн бол 40 хоногийн дотор хариу нь гарна

Zuv.mn
2024/08/23

БНСУ-ын визний 60 хоногийн хүлээлгийг 40 болгон богиносгожээ. 

Тодруулбал, 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдсөн байна. Албаны хүний өгсөн мэдээллээр бол, наймдугаар сарын 22-ноос виз мэдүүлсэн хүмүүсийн хариу 40 хоногтоо гарна. Харин наймдугаар сарын 22-ноос өмнө мэдүүлсэн бол 60 хоногтоо гарах ажээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.57
    2024/08/23

    Гадаадын орнуудын элчингийн газрууд визний хариуг хурдан шуурхай гаргадаг болмоор юм.

    Хариулах