Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход барилгын гадна фасад болон гражийн дээврийн хэсэг шатаж байсан ажээ. Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг автомеханик шаттайгаар очжээ.
Гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна