Вакцинд хамрагдах нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдийг улаанбурхан өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?
Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг хүүхдэд 9 сартайгаас эхэлж хийдэг бол хоёр дахь вакциныг 2 настайд хийнэ.
Хэрэв хүүхдийн эх улаанбурхан өвчнөөр өвчилсөн, эсвэл вакцин хийлгэсэн бол түүний биед улаанбурханы эсрэг эсрэг биетүүд байгаа ба үүнийг хүүхэд эхийн сүүгээр дамжин хүлээн авдаг. Энэ дархлаа нь эхний 6 сард хүүхдийг хамгаалах дархлаа болдог аж. Тиймээс хүүхдээ ойр ойрхон сайн хөхүүлэх нь чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас зөвлөв.
Харин эх нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, вакцин хийлгээгүй бол хүүхэд хамгаалалт авахгүй. Тиймээс хүүхэд асрах нь маш чухал аж. Иймд,
Хэрэв эцэг эх, хамт амьдарч буй гэр бүлийн хүмүүс улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, вакцинжуулалтад хамрагдаагүй бол харъяа эрүүл мэндийн байгууллагад очиж вакцинд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна