Х.Нямбаатар: 2027 он гэхэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хамгийн өндөр түвшиндээ очно гэдэг судалгаа гарсан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээсээ хойш сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 200 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн энэ ажилд зориулсан. Ингэж төсөв хөрөнгө болоод бусад асуудлуудаас болоод ажил нь гацсан байсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан.
Үүний хүчинд энэ жил сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй сайжирсан. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрч чадаагүй л байна. 2027 он гэхэд сургууль, цэцэрлэгийн эрэлт хамгийн өндөр түвшиндээ очно гэдэг судалгаа гарсан. Үүнээс урьтаж хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг бэлдэх шаардлага бидэнд байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.149
Tegeed niisleld ee l ovoolood baih uu? Havdriin emnelegiig Arhangaid Barisal UB-Iim tugjrel Sarah uu?
Хариулах