Эмэгтэй жолооч тоглоомын талбай руу орж, 6-9 насны дөрвөн хүүхдийг мөргөж гэмтээжээ

С.Гандэлгэр
2024/08/28

ХУД-ийн 4-р хороо, "Шинэ-Өргөө" хорооллын дунд хүүхдийн тоглоомын талбай руу "приус" маркын автомашин орж хоёр хүүхэд мөргөж гэмтээж нэг хүүхэд дарагдсан гэх дуудлага өнөөдөр /2024.08.28/ 13:12 -д Цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад, иргэн Б нь "Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж, тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт дөрвөн хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна