"Miss Universe 2024” тэмцээнд мисс З.Номинзул эх орноо төлөөлөн оролцоно

С.Гандэлгэр
2024/08/29

"MISS UNIVERSE 2024" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор З.Номинзул сонгогдсон байна. Тэрбээр  “Miss Universe Mongolia 2023” тэмцээнд үндэсний ялагчаар тодорсон ч олон улсад насанд хүрээгүй гэх шалтгаанаар оролцоогүй юм. Тэгвэл "Miss Universe Mongolia" хүсэлт тавьснаар З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор баталгаажуулжээ. Түүний хувьд 19 настай бөгөөд мисс М.Бадамгэрэлийн академид харъяалагддаг байна.

“Miss Universe 2024” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Мексик Улсын Мехико хотноо зохион байгуулагдах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.193
    2024/08/29

    Myanbayar chine dampuurchixsan gesen vv? Araas ni anandbazar udaxgvi suux bx, tei?

    Хариулах