Гангар шаазангийн “Мөнх өв” брэнд “Шангри-Ла” төвд дэлгүүрээ нээлээ

Zuv.mn
2024/08/30

  Гангар шаазан бүтээгдэхүүний Монголын зах зээлд сонирхолтой шинэ тоглогч болон гарч ирж буй “Мөнх өв” брэнд өнөөдөр “Шангри-Ла” худалдааны төвд нэрийн дэлгүүрээ нээлээ. Манай зах зээлийг хангаж буй дотоодын цөөхөн компаниас ялгаатай нь “Мөнх өв” брэнд айл гэрийн гал голомтны салшгүй хэсэг төдийгүй монголчуудын “Дээшээ харсан сав” хэмээн бэлгэшээдэг идээ ундааны хэрэгсэл болох аяга тавгаар дамжуулан монгол ёс заншлаа эрхэмлэн түгээх, монгол соёлын нандин чухал элементүүдийг эдгээр хэрэгсэлд уран сайхнаар шингээснээр нүүдэлчний үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэхийг хэтийн зорилгоо болгожээ. Өөрөөр хэлбэл, айл гэрийн аяга таваг нь зөвхөн идээ ундаа зооглох хэрэгсэл бус Монголын уугуул соёлыг тээгч байх, энэ нь өвгөдөөс уламжлан ирсэн монгол соёл сэтгэлгээний өвийг мөнхлөх нэгэн зүйлийн өвөрмөц арга болно хэмээн тооцоолсон байна. Тийм ч учраас брэндийнхээ нэрийг “Мөнх өв” хэмээн тогтоожээ. 

  “Мөнх өв” брэндийг бүтээхдээ бүтээгдэхүүний чанарыг туйлаас чухалчлахын зэрэгцээ орчин үеийн тансаг, үнэт хэрэглээний элемэнтүүдийг шингээсэн нь монгол өв соёлыг нандигнан эрхэмлэж, түүнийг хүндэтгэлийн дээд түвшинд аваачин эрэмбэлж буйн оновчтой илэрхийлэл болсон байна. Хятадын Тан үеэс уламжлалтай гангар шаазангийн технологийн дэлхийд гайхагдсан нууц нь үндсэн түүхий эдболох нарийн цагаан шаврыг үхрийн ясны үнстэй хольж найруулан маш бат бөх чанартай, нимгэн тунгалаг шаазан гаргаж авдагт оршдог. “Мөнх өв” брэндийг чухам ийм технологиор Хятадын шаазан үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч, Шаньдун мужийн Зибо хотын “Huaguang Ceramics” компанид бүтээж байна. Эд эдийн дотроос шаазанг ихээхэн эрхэмлэж үздэг, түүний чанарыг туйлаас чухалчилдаг эртний түүхт Хятад улсын өнөөдрийн төр засгийн хэрэглээний шаазанг нийлүүлдэг хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц үйлдвэрлэгч нь чухам энэ компани юм

  Ясан шаазан ч гэж хэлдэг гангар шаазангийн орц найрлагад ясны үнсний эзлэх хувь өндөр тусмаа нэвт гэрэлтэхүйц нимгэн мөртлөө бат бөх болдог учиртай бөгөөд энэ орц дээд тал нь 50 хувьд хүрдэг байв. “Мөнх өв” брэндийн хувьд бүтээгдэхүүн дэх кальцийн фосфат буюу ясны үнсний орц 42 хувьд хүрсэн байна. Сонгодог түвшний энэ гангар шаазангаа тус брэнд 24 каратын цэвэр алтаар хөвөөлөн, платинум түрхлэгээр гоёжээУлмаар уламжлалт монгол зургийн аргыг орчин үеийн сэтгэлгээгээр баяжуулж, уудам цэлгэр тал нутаг, уул ус, ургамал амьтдаа багтаан дүрслэхдээ Монголын төрт ёсны уламжлалд бат бэх, үнэнч байдлыг бэлгэддэг дөрвийн тоот зохиомжийг эртний нүүдэлчдийн эвэр хээгээр хүрээлэн урласан нь монгол соёлоо уламжлуулан мөнхлөх уг брэндийн язгуур зорилгыг тодорхой илэрхийлжээ.

  Өнөөдрийн нээлт дээрээ “Мөнх өв” брэнд “Тал нутаг”, “Сав шим” зэрэг хэд хэдэн иж бүрдлээ танилцуулж байгаа юм. Компани цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, ингэх бүрдээ өөрийн үндсэн үнэт зүйл болох монгол ёс заншил, нүүдэлчний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоо улам олон талаар бататган хэрэгжүүлсээр байна гэдгээ нотолж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна