Эрэлч нохой "Бороо" 10 гаруй тарвагыг илрүүлжээ

С.Гандэлгэр
2024/09/03

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Сонгинхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У. Батбаяр, эрэлч нохой "Boroo" нар “Эмээлтийн пост”-д үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа юм.

Эрэлч нохой "Boroo" 10 гаруй тарвагыг илрүүлж, Зооноз өвчин судлалын төв рүү илгээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна