Чөлөөт бөхийн U20 насны ДАШТ-аас Б.Намбардагва хүрэл медаль хүртлээ

С.Гандэлгэр
2024/09/09

ОНТЕВЕДРА-2024: Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 125кг-д манай тамирчин Батбаярын Намбардагва хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Хосей Фүжитаг 4-0, ¼ шигшээд Хятадын тамирчныг 8-0 ялж, хагас шигшээд Бенжамин Аллен Кутерт 13-3 харьцаатай ялагдаад байсан юм.

Улмаар шигшээ барилдаанд Казакстаны бөх Алихан Хуссайновыг 4:1 харьцаатай ялж U20 насны ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.


Сануулахад Б.Намбардагва нь бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодорч байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна