"Хор цацсан" Богд уулаас 320 гаруй самарчинг буулгаж, түүсэн найман тонн хушны самрыг нь хураажээ

Zuv.mn
2024/09/09

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны наймдугаар сараас хойш ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд тус захиргааны алба хаагчид давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажилласан байна. 

Мөн хууль бусаар түүсэн найман тонн хушны самрыг хураажээ. 

Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөсөн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын судалгааг үндэслэн хортон шавж устгах бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийсэн бөгөөд 

Богд уулын орчны бүсэд амьдарч буй иргэд, аяллын жимээр алхагчдад хандан наймдугаар сарын 30-наас энэ сарын сарын 16-ныг хүртэл  ууланд аялж алхахгүй байх, самар жимс түүхгүй байх, худалдан авахгүй байхыг анхааруулаад байсан билээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/10

    Самар энэ жил цөмж ерөөсөө болохгүй сая манай айлын хүүхэн самар идэж байгаад таталдаж унаад бүх сүвээрээ шингэн гаргаад амнаас нь цагаан хөөс сахраад эмнэлэгт очсон анхны онош нь хурц хордлого гэсэн.Богд уулыхаа самрыг иднэ гэж их далбигнасан юмаа хэрэггүй гээд байхад яанаа бүгдээрээ

    Хариулах