ТАНИЛЦ: Өнөөдөр /IX.10/ болох үйл явдлууд

Zuv.mn
2024/09/10

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:

9:00-12:00 цагт: Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх талаарх оролцогч талуудын уулзалт НҮБ-ын байранд болно.

9:30 цагт: “Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-орчин үе, чиг хандлага” Эрдэм шинжилгээний тавдугаар хурал МУИС-ийн Номын сангийн 5 давхарт эхэлнэ.

10:00 цагт: Ардчилсан намын удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 96151569

10:30 цагт: "Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Төрийн ордны Сүхбаатар танхимд УИХ-ын ЕНБД Б.Баасандорж болон Дэд дарга нар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл өгнө. 

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос "Бродюрын мафи"-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91113464

14:00 цагт: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д эхэлнэ. 

-Шамбалын оронд мөр гаргах 171 дахь удаагийн ёслолыг Өвөрбаясгалант Хамарын хийдэд зохион байгуулна.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. -“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна