"Тэгш сондгойгоор хязгаарлах эсэх" санал асуулгыг дахин явуулахаар болжээ

Х.Батсайхан
2024/09/10

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны https://vote.ulaanbaatar.mn/ho... сайтаар санал асуулга авч, олонх нь буюу 59 хувь нь дэмжээгүй юм. Тэгвэл уг санал асуулгад оролцсон иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг үргэлжлүүлэн явуулахаар болжээ

Санал асуулгыг энэ сарын 2-ны өдрөөс явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4115 иргэн оролцоод байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 600.000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй харьцуулахад санал асуулгад оролцсон иргэдийн тоо бага байгаа учраас санал асуулгыг нийгмийн сүлжээнд давхар явуулахаар болжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/10

    Хөөш тэгээд тэгш сондгойдооч тэртэй тэргүй манай баруун машины захыхан нэг ч машин зарагдахгүй хялайчихаад байна.Одоо банкны өр нэхэгдээд түрүүчээсээ машин тэргээ хураалгаад алингаа алдаж байна.Төрийн тэнэг шийдвэрээс болоод маниус жинхэнэ машинаа харж шүлсээ залгисан терминаторууд болчлоо арчаал зүлгээл ганц нэг хүн машааны маань үнийг асуухаар нулимс аяндаа сул асгараад жинхэнэ бысда болжэнэ ерөөсөө машаангүй хот болцгоож сүйх тэргээр зорчиё

    Хариулах