"Төрийн албаныхан мөрийтэй тоглосон байж болзошгүй хэргийг шалгаж байна"

С.Гандэлгэр
2024/09/13

Хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож, зохион байгуулсан байж болзошгүй арилжааны банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэд хэдэн ажилтныг саатуулсан байна.

Тухайн асуудлын дагуу ЦЕГ-аас тодруулахад “Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид хамтарч мөрийтэй зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Шалгалтын ажил дуусаагүй. Төрийн байгууллага, банкны талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна