Уул уурхайн зэс, өнгөт металлын салбарынхны ур чадварын өрсөлдөөнд Монголын мэргэжилтнүүд тэргүүллээ

Х.Батсайхан
2024/09/14

Уул уурхайн салбар, тэр дундаа өнгөт металл олборлолтын салбар өндөр хөгжсөн улс орнуудын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан "Хятадын зэсийн цом" ур чадварын тэмцээнд Монгол Улсын баг тэргүүн байр эзэлжээ. 

БНХАУ-ын Чифэн хотод болсон уг уралдааныг нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд, өнгөт металл олборлолтын салбарынхны дунд зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон, том арга хэмжээ болж өргөжиж байгаа юм  байна. 
Тэмцээнд уул уурхай, өнгөт металлын салбарыг хөгжүүлж буй Монгол, Этиоп, Папуа Шинэ Гвиней, Пакистан, Перу, Конго, Замби, Гвиней зэрэг найман орны 13 багийн 64 тамирчин оролцсоноос таван хүний бүрэлдэхүүнтэй манай баг багийн төрөлд алтан медаль хүртжээ. 
Мөн ганцаарчилсан төрөлд нэг гишүүн алтан медаль, бусад дөрвөн гишүүн мөнгөн медаль хүртсэн байна. 


Энэхүү амжилт нь 46 жилийн түүхтэй манай улсын зэсийн салбарын хөгжил, монгол ажилчдын ур чадварыг харуулсан үйл явдал боллоо хэмээн урд хөршийн хэвлэлд бичжээ. 

Багууд онолын мэдлэгийн шалгалт, илтгэл, мэтгэлцээн, ур чадвар шалгах практик даалгаварууд гүйцэтгэж өрсөлджээ.

Уг тэмцээн манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн "China Railway Group Limited" (CREC) компанийн харьяа,  "Шин Шин" ХХК-ийн монгол ажилчид оролцон ийнхүү өндөр амжилт гаргасан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна