ХҮН НАМ: П.Наранбаярын багтай танилц

Х.Есү
2024/09/15

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн, эдийн засагч, зөвлөх инженерээс бүрдсэн мэргэжлийн багаа ХҮН НАМ: П.Наранбаяр сайд ээлжит НИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт илгээжээ.

Тус тойрогт эдийн засагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Ганбаатарын БАТТӨМӨР, санхүүч эдийн засагч Цагаанцоожийн ЭНХБАТ болон МУ-ын зөвлөх инженер Сумъяагийн ЭРДЭНЭБУЛГАН нарыг нэр дэвшүүлжээ. Баянзүрх дүүргийг зөв хот төлөвлөлт болон чанартай боловсролын системийн жишиг дүүрэг болгоно хэмээн зорилт тавьсан байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай, барилгажилт, дахин төлөвлөлт гээд шийдэх асуудлууд ихтэй дүүрэг бол Баянзүрх дүүрэг юм. НИТХ-ын ээлжит сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 4,5,12,13,14,15,16,18,22,37,40,41,42 дугаар хороод багтаж буй тойрог бөгөөд өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогчдын олонх нь ХҮН намаас нэр дэвшиж өрсөлдсөн П.Наранбаяр, Д.Гантулга нарыг НИТХ-д сонгож байсан юм.

Тиймээс ч ХҮН намын төлөөллүүд нийслэлд иргэдийн дуу хоолойг хүчтэй хүргэж, “Цавчаа ногоон” гэгдэх ногоон автобусны хэрэг, газрын маргааны асуудлаар нийслэлд “шүгэл” үлээж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажилласан билээ.

Тэгвэл энэ удаад ХҮН намын зүгээс Боловсролын сайд П.Наранбаярын багийг Баянзүрх дүүргийн иргэдийг төртэй холбох гүүр болгохоор илгээж байгаа аж. Дашрамд сануулахад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Боловсролын сайд П.Наранбаяр нарыг сонгоод буй бөгөөд ХҮН намын нийслэл дэх хамгийн хүчтэй тойрог билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна