Нийслэлийн прокуророос Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд сургалт орлоо

Х.Есү
2024/05/10

Нийслэлийн Прокурорын газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт “Байгаль орчин, амьтан, ургамлыг, хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зориулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээ зохион байгууллаа.

Сургалтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Туул голын сав газрын захиргааны 30 гаруй байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, тус байгалийн цогцолборт газарт үйлчилгээ эрхлэгч 60 гаруй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл хамрагдав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна