Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль ирэх сарын 11-нд болно. Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хороо өнөөдөр /2024.09.27/ иргэд сонгогчидтойгоо уулзан хариуцлагын гэрээ хийлээ. Энэ нь орон нутгийн сонгуульд шинэ жишиг болсон үйл явдал юм.
Хариуцлага гэрээний самбарт:
Сүхбаатар дүүргийн МАН-ын намын хороо энэ удаагийн сонгуульд Учралын багт дүүрэн итгэе, Дүүргээ өөрчилье хэмээх урилгыг дэвшүүлээд буй. Иргэд сонгогчидтойгоо хийсэн энэхүү уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хурсан асуудлыг хурдан шийдэх эрч хүч манай багийн залууст бий гэдгийг мөн онцолж байлаа.
Тэдний баг мөрийн хөтөлбөртөө “Их хотын түүх”, “Тухлаг хашаа, Дулаан сууц”, “Түрээсийн орон сууц”, “Миний ажилтан орон сууцтай”, “Саруул Монгол”, "Кембриджийн хөтөлбөр" гэсэн 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа юм. Мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдтэй холбоотой мэдээллийг (1) Facebook цахим хуудаснаас авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.111
Баахан хууль зөрчиж царцааны нүүдэл хийнэ та нарт хууль зөрчиж сонгуульддаг эрх хэн өгсөн ийм ард түмнийг багахан доромжлоорой
Хариулах202.126.90.245
Төрийн туг үнсэж, тангараг өргөөд ч нэмэргүй хулгай луйвар хийдэг гарууд ямар ч гэрээ хийгээд нэмэргүй.
Хариулах