Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улс В.Путиныг баривчлаагүй асуудлыг хэлэлцэнэ

Х.Батсайхан
2024/10/10

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар болжээ. 

В.Путины Улаанбаатарт хийсэн айлчлал нь хувьд ОУЭШ-ээс 2023 оны гуравдугаар сард "Украин руу халдан довтолсон, бага насны хүүхдүүдийг ОХУ руу гаргасан" хэрэгт буруутгагдсаны дараа тус байгууллагын гишүүн улсад хийж буй анхны айлчлал нь болсон юм. 

В.Путин өмнө нь мөн тус байгууллагын гишүүн ӨАБНУ-д айлчлах гэж байсан ч ОУЭШ-ээс баривчлах захиалга өгсний дараа айлчлалаа цуцалж байсан юм. Өөрөөр хэлбэл, ОУЭШ-ийн шийдвэр гишүүн улсынхаа хүрээнд яг таг хэрэгждэг эсэхийг харах боломж гэдэг утгаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан айлчлал болсон ч манайх мэдээж, баривчлаагүй. Тиймээс асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. 

ОУЭШ-ийн гишүүн улсуудын харилцаа "Римийн статут" гэх баримт бичгээр зохицуулагддаг. Энэ баримт бичигт гишүүн улсууд нь ОУЭШ-ийн захиалгыг заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байж болох ганц, хоёр боломж байдаг аж. Тодруулбал, баривчилгаа нь тухайн улстай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчихөөр байгаа бол, түүнчлэн, баривчилгаа нь гуравдагч улсын төлөөлөгчдийн дипломат халдашгүй эрхийг зөрчихөөр байгаа бол үүргээ биелүүлэхгүй байж болохоор заасан гэнэ. 

Гэсэн ч Олон улсын эрүүгийн шүүх иймэрхүү, үүрэг хариуцлагаа биелүүлэхээс татгалзсан тохиолдол болгоныг дараа нь нарийвчлан судалж, хариуцлага ногдуулах эсэхээ шийддэг бөгөөд хэрвээ зөрчил гаргасан гэж үзвэл уг үйлдлийг гаргасан гишүүн улсынхаа эсрэг ямар ч арга хэмжээ авч болох маш чанга заалттай юм байна. 



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.254
    2024/10/11

    Монгол Улс нь өөрөө баривчилгаа явуулах эрхтэй субьект нь биш. Гишүүн орны хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарыг нутаг дэвсгэртээ хүлээж авах л үүрэг хүлээдэг. Өөрсдөө ирж баривчилгаа явуулах ёстой байсан. Гэхдээ ингэж чадахгүй учраас манай улсыг буруутгах нь өөрөө хууль бус үйлдэл юм!!!!!

    Хариулах
  • 202.126.90.246
    2024/10/11

    ОУЭШ чухал уу эсвэл мөнхийн хөрш ОХУ-тай эвтэй байж харилцан ашигтай улсаа хөгжүүлэх үү? Мэдээж дээрхийн 2 дахь нь гэдэгт эргэлзэхгүй байна.

    Хариулах
  • 202.179.18.209
    2024/10/11

    Террористыг дэмждэг Хүүкийн л сонирхол ма улсыг хөлдөө чирэх нь дээ

    Хариулах
  • 202.9.40.13
    2024/10/11

    Oros uls manai xөrsh oron bid ene ulstai ertnii xariltsaa bas nairamdaltai yvaj irsen bid yduu buurai bna oros ulsaas dem demjleg avch amidartsgaaj baidag uls binzen . ,togoo ene ulsaas avch goloo zogooj bgaagaa medexgui erguu malnuud amandaa orsnooroo xutsatsgaax ym .Amerik xytad oros xoerig davaj ireed bidend tuslaxuu estoi goridovoo shuudee malnuudaa.

    Хариулах
    • 202.55.188.84
      2024/10/11

      Тийм

  • 103.140.10.195
    2024/10/11

    Ийм шүүх бдг юм бол манайх оюу толгойн асуудлаар хандмаар юм биш үү

    Хариулах
    • 202.55.188.84
      2024/10/11

      Тийм

  • 59.153.115.169
    2024/10/10

    Манай Улс Тусгаар тогтоносон улс Хэнтэйгээ ялангуяа хөрштэйгээ хэрхэн харьцах нь Америкт байрладаг ОУ- ын хэмээх зарим байгууллагат ер нь ямар хамаатай юм бэ? Өөрийнх нь оронд орон орны ялтан цагаачид орогночихсон дандаа өар орон руу дайрч дайтаж , дайн өдөөж бдаг Эвгүй Улс шүү дээ!!! Ганц том Гүрэн бол Орос ! Үүний эсрэг байж ядаж байдгийг Монголчууд бид

    Хариулах
    • 73.72.132.163
      2024/10/11

      АНУ биш Голландад байдгийг ядаж мэдээд авчих. Маш буруу бодолтой хүн үү та? Шийдвэр яаж гаргахыг харчихаад бич

    • 202.179.18.198
      2024/10/10

      Яадагийг шийдвэр гарсаны дараа ярья

    • 59.153.115.169
      2024/10/10

      Зөв тунгааж ойлгомоор юмаа!!!

  • 71.205.4.58
    2024/10/10

    Mongol shuugch egee bish tutgelzeh erhtei baiguullaga biz dee

    Хариулах
    • 139.5.219.111
      2024/10/10

      lzuv

  • 103.57.94.253
    2024/10/10

    шударга шүүх байна гэдэгт итгэхгүй. Путинээс урьд одооч гэмт хэрэгтнүүд олон байгаа шүү дээ. Нэг талыг барьсан захиалгат шүүх.

    Хариулах
  • 202.179.25.210
    2024/10/10

    Урьд хойд 2 том хөрш байхад юунаас айхав дээ.

    Хариулах
  • 31.165.225.230
    2024/10/10

    yamarch hereggui baiguullaga garah heregtei shyydee, delhiin tom ornuud baidaggui end....shudarga bus shiidver gargadag, gargaj baisan olon jisheegee odoo ichihgui yariad l baigaa

    Хариулах
  • 31.165.225.230
    2024/10/10

    coliorloo shdee, Mongol uls aih ichih zuilgui bid barivchlah shaltgaangui gedgee l helehgui yu....Olon ulsiin huuli nertei baruunii gart orvol Ukrain l bolno...!!! ed naraas aidag uls ugui bolson. mulguu baruuniihan, huuramch chadvargui Olon ulsiin shyyhiig delhii dayar l shyymjilj baina... Ene shyyh 21-r zuund odoo boltol Palestiniig ezelj 70 garui jil bolj baigaa, odoo yndseer ni huis temterch baihad negdsen yndesnii baiguullaga , delhii niileed l zogsooj chadahgui baina..., Puting 2008 onoos hoish irgedee alsan ukrainiig zogsoohoor arga hemjee avsanii toloo bariad baij haragdaach...busad ornuud ch barivchlaagui hen aih um ted naraas, MONGOL MUNDAG HARIULAH BIZDEE........

    Хариулах
  • 122.201.31.189
    2024/10/10

    Яанаа яана миний монгол инкээд төгсөж байгаа юм уу? одоо яах бол манай ерөнхийлөгчийг баривчлах юм уу? ЕӨК өө хамгаальяа ямар арга хэмжээ авах гэж байгаан битгий хуц гэвэл бүүр балрах байхдаа

    Хариулах
    • 202.9.46.68
      2024/10/10

      Еөкөө өгчихөж болохгүй л байхдаа уул нь бүүр өгчих юмсан тэ

  • 202.9.40.83
    2024/10/10

    OUESH - garval taaran , Mongol Ulsiin - ( umnuus shidver gehshiig tiim yum baij boldogii muu ? ) Garsan deer shuu !

    Хариулах