Монголчуудыг Японы мэргэжлийн сүмод орох замыг нээж өгсөн Ошима ояката таалал төгсжээ

Zuv.mn
2024/10/23

Монголчуудыг Японы мэргэжлийн сүмод орох замыг нээж өгсөн Ошима ояката буюу Такео Ота таалал төгсжээ.  

Мэргэжлийн сүмод Асахикүни нэрээр барилдаж, озэки цолд хүрч байсан тэрээр зодог тайлаад "Ошима" дэвжээг өвлөн авч, багшилж байхдаа Монголоос Д.Батбаяр, Д.Энхбат, Н.Цэвэгням, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал нарын зургаан хөвгүүнийг сонгон авч, бэлтгэл хийлгэж эхэлсэн нь монголчуудыг мэргэжлийн сүмод орох, улмаар өндөр амжилт үзүүлэх эхлэлийг тавьж байсан юм. 
 Такео Ота нь 1947 оны дөрөвдүгээр сарын 25-нд Айбецү хотын Камикава дүүрэгт төрсөн. 1963 онд "Тацүнами" дэвжээнд элсэн орж, 1969 оны гуравдугаар сард жюүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болж байжээ. 1976 онд сэкивакэ цолтойдоо 12-3, 13-2 амжилтаар хоёр тэмцээн дараалан үзүүрлэж, озэки цол хүртсэн нь түүний оргил амжилт юм. 1977 оны есдүгээр сард 14-1 амжилт үзүүлсэн ч их аварга Китаноуми 15-0 амжилтаар түрүүлж байсан байдаг. 
Тэрээр окэки цолтой 21 тэмцээнд барилдаад 1979 онд 635-479-72 амжилттайгаар мэргэжлийн сүмогоос зодог тайлсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.