Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хур тунадас орно

Х.Есү
2024/10/25

Өнөөдрөөс эхлэн зарим нутгаар хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар хур тунадас орно. 

Аравдугаар сарын 25-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Иймд техникийн бэлэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна