Сун Еэ Жин насанд хүрэгчдийн кинонд тоглохоор болжээ

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 57 минут

БНСУ-ын алдарт жүжигчин Сун Еэ Жин Netflix-ийн шинэчлэн бүтээх "Untold Scandal" хэмээх кинонд жүжигчин Жи Чан Үгийн хамтаар тоглохоор болжээ. 

Чусон гүрний үеийг харуулдаг тус киноны анхны хувилбар 2003 онд гарч байсан бөгөөд эротик жанрын кино болсон байдаг. Тиймээс шүтэн бишрэгчид нь хайртай жүжигчнээ уг кинонд тоглох гэж байгаад сэтгэл дундуур байгаа аж. 


Сун Еэ Жин нь цэвэр ариун хайрын сэдэвтэй бүтээлүүдэд тоглож алдаршсан бөгөөд энэхүү имижээ сүйтгэнэ гэдэгт шүтэн бишрэгчдийнх нь санаа зовж байгаа гэнэ. 

Энэхүү киноны найруулагчаар "Eungyo" болон "Somebody" зэрэг насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээлүүдээрээ алдартай И Жэ Юун ажиллах юм байна. . 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.136.88.174
    9 минутын өмнө

    Odoo hugshirsun hund iim dur l oldono do mungu heregtei sh de

    Хариулах
  • 139.5.219.249
    Өчигдөр

    Өө яах гэсэн юм бэ. Нөгөө сайхан нөхөр нь гомдоно шдээ

    Хариулах