УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Уг асуудалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Б.Жавхлан: "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын төсөл маань амжилттай урагшилхаар боллоо. Мөн үндэсний хиймэл дагуулын төсөл явагдана. Сая тодотголоор эхний төлбөр 68 тэрбум төгрөг маань 2024 оны тодотголд суусан байгаа. Харин яг хиймэл дагуулын төсөл маань амжилттай хэрэгжих үү үгүй юу гэдгийг УИХ шийднэ.
2024 оны наймдугаар сард 3,2 их наядын төсвийн тодотгол хийгдсэн. Үүний 2,5 их наяд нь Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг төсвийн тодотгол байсан. Энэ суурин дээр хийгдэж байгаа 2025 оны төсөв маань тодотгол, ирэх оны өсөлт хоёрыг нийлүүлж хэлээд байгаа тоонууд дээр харилцан ялгаатай хандахыг хүсч байна.
Энэ удаад шинээр 38 төсөл өргөн баригдсан. Нийтдээ үргэлжилж байгаа төслүүд дээрээ 640 төсөл ирэх жил үргэлжилнэ гэсэн үг. 640 төсөл дотор нийгмийн чиглэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд, сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн бүтээн байгуулалт үргэлжилнэ.
Шинээр эхэлж байгаа 38 төсөл бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурласан хувийн хэвшлийг дэмжих төслүүд байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.22
Жавхлан даргаа, уг нь энэ төслүүдийг хэрэгжүүлэхгүй гэж маргаагүй шдээ!, харин Төр эсвэл төрийн өмчит компаниар хийлгэх нь л буруу гээд байгаа юм! Нөгөө төрийн өмчит компаниудаа цөөлнө гээд бсан яасан бэ?! Энэ утгаараа наад “Мега” гэдэг нэршил чинь улс төржилт болчихоод бна!
Хариулах