"Бэлтэс мөрөн"-гийн шүүх хурал шийдвэрээ өнөөдөр гаргана

Zuv.mn
2024/11/14

Иргэдээс их хэмжээний бэлэн мөнгө "Өсгөж өгнө" хэмээн залилан авч үрэгдүүлсэн "Бэлтэс мөрөн" ХХК-ийг эзэмшигдэд холбогдох хэргийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд болж байгаа билээ. Энэ сарын 5-нд эхэлсэн уг шүүх хурал өнөөдөр дуусаж, Шүүх шийдвэрээ танилцуулах хүлээлттэй байна. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах), 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна