ХАВРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРӨӨР БОГДХАН УУЛАНД ШИЛМҮҮСТ МОД ТАРЬЛАА

Х.Есү
2024/05/20

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, богино хугацаанд үр дүнг олон нийтэд харуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Богдхан уулын дархан цаазат газрын 1000  га талбайд 2,5 сая мод тарьж ургуулна.

Хамтын ажиллагааны хүрээнд хүрээнд Хил хамгаалах байгууллага болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффисын мэргэжилтэн, албан хаагчид 2024 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт  Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амны 35 га талбайд ойн хомсдол доройтлыг бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр 46 мянган шинэс мод тарилаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна