Б.Дэлгэрсайхан: Баячууд Богд уулыг нүхлүүлж, тансаг амьдралдаа саад учруулахгүй гэж эсрэг пи ар хийж байна

Т.Отгонсувд
2024/12/05

Богд уулыг 5,5 их наядаар нүхлэнэ гэх мэдээлэл гарч, олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцээд байсан билээ. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ талаар өгсөн мэдээлэлдээ "Богд уулыг нүхлэвэл нийслэлийн утаа багасаж, түгжрэл буурна. Ядаж иргэд нисэх буудал руугаа 10 минутад очдог болохгүй бол дөрвөн уулын дундаа багтаж, шингэхгүй байна" хэмээж байсан. 

Төсөв дахин баталж байгаатай холбогдуулан зарим яамдын хөрөнгө оруулалт, урсгал зардлаас хасах болсон. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан яамныхаа төсвийн талаар мэдээлэл өгөх үеэрээ Богд уулыг нүхлэх ажлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Богд уулын амаар дүүрэн хаус байна. Бүр ухаж ороод битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс эхлээд одон орон судлал хүртэл баячуудын хаус байна шүү дээ. Дээр нь баячууд хаус бариад бааж, шээгээд болж байхад ард түмэн тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. 

Богд уулаа тахин, шүтдэг гэдэг атлаа энэ хайрхнаа ухаж, нүхлээд хаус барьчихсан л байна шүү дээ. Өөрсдөө тансаг сайхан амьдраад болоод байхад яагаад ард түмний төлөө юм хийж болдоггүй юм.

Яагаад энэ улсууд хийлгэхгүй гэдэг пи ар явуулаад байна вэ гэдэг дээр би нэг л дүгнэлтэд хүрсэн.Тийшээ туннел ухаал эхэлбэл массын үйлчилгээ болоод явчих учраас, тэд нарын тав тухтай амьдрах боломжид халдаж, эрх ашиг хөндөгдөж байгаа.  Түүнээс болж пи ар хийж байгаа гэж хардаж байгаа. Ямар нэгэн эрх ашиг байгаа болохоор л ингэж байгаа. 

Төсвийг дэгсдүүлж пи ар хийж байна. Ойролцоогоор 700-800 сая долларын өртөгтэй" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.251
    2024/12/05

    Туннел гаргах хэрэгтэй.

    Хариулах
    • 66.181.176.46
      2024/12/05

      yes