П.Сайнзориг: Мега төслүүдээ явуулахын тулд 6 хувийн цалингийн нэмэгдлээ хойшлуулахыг төрийн алба хаагчдад уриалж байна

Х.Батсайхан
2024/12/05

Засгийн газраас шинэчлэн боловсруулж оруулж ирсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Эдийн засгийн өсөлтийг бий болгох суурь бүтцээ бий болгох төсвөө хасчихлаа. Харамсалтай байна. Попорч, хуйлруулах урлаг гэж үнэхээр байдаг юм байна. 

Зарим нэг хүн гаргууд эзэмшсэн юм шиг байна. Үр дүнг нь хэдүүлээ гурван жилийн дараа эргээд ярина л даа. Төсөв бол зүгээр нэг компанийн төлөвлөгөө биш. Хүний эрхийг хангах, нийгэмд үүсээд байгаа суурь асуудлуудыг шийдэх, хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг.

 Гэтэл компанийн төсөвтэй ялгаагүй шүү дээ, алдагдалгүй байх ёстой шүү дээ гэсэн юм яриад, ардын баатар царайлаад... 

Эцсийн дүндээ тэтгэвэр, тэтгэмж нэмэх орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх суурь дэд бүтэцгүй л байна. Одоо байгаа энэ дэд бүтэц дээр чинь авлига улам цэцэглэж байна, утаа униар нь манарч байна ш дээ.

Бид мега төслүүдээ хэрэгжүүлэхгүйгээр дараа цалин нэмэх төсвөө бүрдүүлж чадахгүй. Тиймээс цэвэрлэх байгууламж, Солонго 1, 2 хороолол, Эрдэнбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг шуурхай явуулах гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлого байна. 

Солонгосчууд ээмэг бөгжөө хандивлах гээд дугаарлаж байсан гэдэг. Тиймээс би уучлал гуйж байгаад “Нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх 6 хувийн цалингийн нэмэгдлээ долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулъя” гэдэг уриалгыг төрийн алба хаагчдадаа гаргаж байна. Эндээс гарсан 200 тэрбум төгрөгийг гадаад зээл ашиглалт руугаа оруулья.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ирэх жилийн санхүүжилт хасагдлаа. Энэ үйлдвэр хойшлоход бид жил бүр нэг тэрбум ам.доллар алдана. Сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 100 тэрбум төгрөг зарцуулна. 38.5 тэрбум нь сургууль дээр байгаа. Цэцэрлэг дээр бол би юм ярихгүй. Харин 38.5 тэрбумыг нь хэмнээд сургууль, цэцэрлэгийн дутагдал үүсчихээд байгаа орон нутгийн сургуулиадад дотуур байрны хүрэлцээг сайжруулах асуудлыг нь шийдээд өгчихье.

Аялал жуулчлалын гол зам болсон Тэрэлжийн замын өргөтгөлийг нэг хүнтэй холбосоор байгаад хассан. Автобус дүүрэн жуулчид осолдсоны дараа л бид амаа барина. Засгийн газар дээр 44 хороо байгаа. Энэ хороодоос хуультайгаас бусдыг нь татан буулгая. Бүтээмжгүй бүтээмжийн хороо, Хурдасгуур энэ тэр гээд, юу хурдасгах гээд байгаа юм бэ.

Сүүлд нь хэлэхэд, бяслаг газарзүйн заалтаараа үнэд ордог. Тиймээс газар нутгийн онцлогийг нь судлаад өчихмөөр байна” гэв.

Гишүүний асуулт дээр Д.Амарбаясгалан дарга “Тэрэлжийн зам дээр заавал төр гэхгүй хувийн хэвшлийг оруулах боломж байхгүй юу” гэж нэмж асуусан. 

Дээрх асуултад П.Наранбаяр сайд “Боловсрол тэргүүлэх салбар учраас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодлого явж байгаа. Гэхдээ төлбөр нэмэгдэх тусам төсвөөс өгөх хувьсах зардал буурах механизм ажиллуулж байна” гэсэн бол Б.Жавхлан сайд “Хороодыг татан буулгах асуудлыг тавья.

Салбарын сайд нар сууж байгаа учраас сонсож байгаа байх. Замын тухайд, Алтанбулагийн зам Тэрэлж шиг хангалттай урсгалтай. Бид хоёр удаа зарлаад ААН-үүд орж ирээгүй. Гэхдээ одоо бид хасагдсан бүх төслүүд дээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах гэж оролдоод үзнэ” гэж хариулав. 





Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.91
    2024/12/06

    энэ муу бацаан хажуудаа сууж байгаа нүүрсний хулгайч нараасаа ав айгаад чацга алдаад байгаа юмуу

    Хариулах
  • 66.181.176.77
    2024/12/06

    Эрхэм гишүүн та амьдралаас хол тасарсан байна. Тэтгэврийн хөгшчүүлд 6%-ийн нэмэгдэл гэдэг нь асар их мөнгө болой. Харин та битгий попор.

    Хариулах
  • 202.179.15.130
    2024/12/06

    нүүрснии мөнгө л гэхэд хэдэн наяд орж ирнэ биздээ

    Хариулах
  • 202.179.15.130
    2024/12/06

    Хүрч ядсан цалинтай төриин албан хаагчидруу хандахаар авлига хахуулиин мөнгииг хурдан шиидэн офшороос мөнгөө хурдан оруулж ирэх арга хэмжээ аваач

    Хариулах
  • 103.57.94.183
    2024/12/06

    Ард түмнээ шулах болохоороо. л янз бүрийн юм яриад унана.Солонгосын эрх баригчид, хууль тогтоогчид, сайд нар нь манайхан шиг хулгай хийж байна уу.. Яг эх орны төлөө шаардлага гарвал алтан эдлэлээ аваад өгөх хүн олон бий..Харин эрдэс баялагийн хулгай хийгээгүй, элдэв сан, төсвөөс хумслаагүй, хумслахааргүй сайд гишүүд хэд байна.Хэн байна.Эхлээд зэрэгцэн сууж байгаа хулгач нарынхаа хохирлыг төлүүл.Нарийн тооцвол монгол улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэх хулгай хийчихсэн шалгадаг газаргүй үнэнийг хэлсэн заримыг нь шоронд хийж айлгаад байж байгаа биз дээ.

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/12/06

    Hudelmeriin hulsnii. Dood hemjeenees under tetgeveriin 6 huviin nemegdliig Ene jil dee tutgelzej bolohgui gej uu? 2 sayaiin tetgeveriig 120000 nemeed dood hemjeegeer 30000- nemvhiheed tetgeveriin zeruu yarih ni " teneglel" bus uu?

    Хариулах
  • 185.92.210.106
    2024/12/06

    Хуцоо. Хулгайлж идсэнээрээ данх нямбаатар женко та нар төсөвт буцааж төл

    Хариулах
  • 139.5.216.91
    2024/12/05

    Яаж ийж байгаад л ард түмнээс л хумслах сонирхолтой сонин гарууд дээр байх юмаа татаад унагамаар байнаа

    Хариулах
  • 66.181.160.104
    2024/12/05

    6%ииг ч хэл улгүи өгчиж чадахгүи яацарцан улс вээ кк

    Хариулах
  • 202.126.93.218
    2024/12/05

    Хуцацгаа

    Хариулах