Эдийн засгийн сайд асан Ч.Хүрэлбаатарын гомдлоор сэтгүүлч У.Уранцэцэгийн шүүх хурал болж байна

Zuv.mn
2024/12/10

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх  хэрэгт буруутгагдан шүүгдэж буй. 

 Шүүх хурлыг ерөнхий шүүгч Батжаргал даргалж байна. Хохирогч гэгдэх Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч Гэрэлтуяа, Улсын яллагч, яллагдагч У.Уранцэцэгийн өмгөөлөгчөөр Хэрлэнхүү нар оролцож байна. 

Түүнд холбогдох хэргийг тодруулбал, Сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг. 

Улмаар  шууд дамжуулалтыг бэлтгэсэн сэтгүүлчийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан байдаг.  Уг үйл явдлаас хойш хоёр жил цагдаагийн байгууллагад шалгагдаж өдгөө шүүгдэж байгаа билээ.

Өнгөрсөн аравдугаар сард шүүх хурал товлогдсон  ч өнөөдрийг хүртэл хоёр удаа хойшлоод бaйсан юм.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.241
    Өчигдөр

    Халтмаагийн Баттулгын хийж байгаа үйл ажиллагаа.Хорчин Баттулга…

    Хариулах
  • 66.181.184.210
    2024/12/10

    Эрх мэдэлтэй нь албан тушаалаар түрий барьж ууж идсэнээ нууж байгааг яагаад ил гаргаж болохгүй гэж? Зарим нэг нь хүүхэн шуухантай зууралдаж л бсан хэ хэ хэ. Төр засгийн газрын гишүүд өөрсдөө хамжааргатай бай л даа. Согтож дарвайчихаад хүүхэн рүү нүд унагадаг нь худлаа юу? Өөрийнхөө эрхэнд оруулаагүй бол өөрийгөө хамгаалж юу ч гэж донгосч мэднэ. ха ха хэ хэ

    Хариулах
  • 64.119.29.144
    2024/12/10

    дарвайсан балиар Хүрэлбаатар согтуу хятадуудтай идэж уугаад гарч ороод явж бхыг бүгд харсан...

    Хариулах
    • 66.181.181.31
      2024/12/10

      Хүрэлбаатарын дэндүү дарамталж байгаа шүү.Монголчууд нэгнээ ингэж золигт гаргадагиа болих хэрэгтэй шдээ.