Ид шидийн орон төслийг санаачлагч, Лантуун дохио ТББ-н тэргүүн Ч.Ганжавхлан утааны эсрэг "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг төв талбайд гурав хоног зохион байгуулсан.
Гэвч түүнийг хэн нэгэн улс төрчийн хөл гар болж, утааны эсрэг мөнгөөр жагсаж байгаа гэх мэт олон янзын мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ тал дээр ч Ч.Ганжавхлан өөрийн сошиал хуудсаараа дамжуулан хатуухан хэдэн үг хэлсэн юм.
Харин түүний аав ийнхүү бичжээ.
"Хүү маань тусгаар Монгол Улсын шүдний өвчин болоод байгаа утаатай тэмцэж эхлэнгүүт ямар аймшигтай дайралтууд ирж байна аа.
Тэр дайралтууд дотор нь нэг ч үнэн юм байхгүй. Урд хөршийн тагнуул л гэнэ, Женкогийн хүн л гэнэ, Эбигийн хүн л гэнэ, ЕС, Хүүкийн хүн л гэнэ, MCS-ийн Оджаргалаас нэг тэрбум төгрөг авсан л гэнэ, гаднаас санхүүждэг л гэнэ, Ид шидийн орны хүүхдүүдээ өөр шашинд оруулаад өглөө бүр залбируулдаг л гэнэ.
Нэг ч үнэн юм байхгүй болохоор бухимдалгүй яах вэ дээ. Хажууд нь ойр байдаг эцэг эхийн хувьд хүүгээ мэдэхийн дээдээр мэддэг байгаа шүү.
Хүн л юм чинь хүү маань хааяа хөөрнө, хааяа орчноос тасраад таг дуугай болно, өнөөгийн шударга бус нийгмийг хүлцэж тэсэлгүй хааяа хатуу юм ууж найз нөхөдтэйгээ ярьж дотроо бага ч гэсэн онгойлгоно.
Ер нь бол сэтгэлийн л хүн, түмний төлөө явж, ойр орчныхондоо тусалж түүнээсээ өөрөө кайф авч явдаг.
Ямар ч эдийн шуналгүй, хааяа гадагшаа дотогшоо яваад ирэхдээ үнэтэй брендийн бэлэг авчраад өгөхөд нээг их баярлахгүй, тэгсэн мөртлөө өөрт нь таалагдсан жаахан зүйлд учиргүй баярлана. Хүмүүсийн яриад байгаа шиг баян тарган бишээ хүү минь, гэхдээ хэнээс гуйхааргүй гэр бүлийн бизнесээ хийгээд өөрийнхөө оюун ухаанаар бичсэн номоо борлуулаад амьдрал нь болоод л явж байна.
Мэдээж хүн л юм чинь мөнгөний хэрэгцээ гарч л байгаа, гэхдээ хүү маань нэг ч удаа эцэг эхээсээ мөнгө гуйж ирдэггүй. Гаднаас санхүүждэг гэж их дайрах юм, үнэхээр хүүг маань гүтгэж харлуулах гэж байгаа бол жаахан ухаж төнхөж, баримттай зүйл яриач. Хэдхэн хоногийн өмнө Пүүжээтэйгээ хамт бизнесээ өргөжүүлнэ гээд Худалдаа Хөгжлийн Банкинд зээлийн хүсэлт өгөөд явж байна гээд манайхаар ороод гарсан даа. Банкин дээр нь очоод шалгаарай.
Чин үнэнийг хэлэх үү? Одоогийн нийгэмд миний хүү шиг хүн ховор шүү. Болж бүтэж, бизнес нь амжилттай яваа эрхэмүүд тэрүүхэндээ довоо шарлуулаад таг дуугай явцгааж байдаг. Мэдлэг боловсролоор маруухан өнөө маргаашаа аргацааж байгаа дийлэнх хэсэг нь захиалгаар ажлаа хийдэг имплүүсэр гээч нөхдүүдэд тархиа угаалгаад үнэн худлаагаа ялгах чадваргүй, хаашаа л бол хаашаа хуйларч байна.
Хүүтэйгээ ярьсаан ярьсан, юу миний хүүг ингэж бухимдуулж, хараал ерөөл бичихэд хүргэв, яагаад эхэлсэн зүйлээ зогсоов гээд л.
Та нар төсөөлөхгүй байх даа, тал талаас асар их дайралт ирсэн. Үр хүүхдүүдийг чинь ална хядна, өөрийг чинь хорлоно, өвчтэй дүүг чинь цааш харуулна, хамаатан садан, ах дүү нарын чинь бизнесийг зогсооно гээд л маш олон дайралтууд ирсэн гэнэ. Тэгэхээр энэ утаа гээч зүйлийг арилгах дургүй, утаанаас ашиг хонжоо олж байгаа ямар том бүлэглэл байгаа нь харагдаж байгаа биз.
Хамгийн их хүүг маань бухимдуулсан зүйл бол өнөө утааг үзэн ядаад байгаа, утаанаас болж үхлээ хатлаа гээд байгаа ард иргэд чинь хэдэн захиалгат бичигч нарынхаа талд орчихсон олноороо хүү рүү маань дайрч эхэлсэнд үнэхээр урам нь хугарсан юм билээ.
Тэгэхээр энэ утаа нэг хэсэгтээ арилахгүй байх..." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.27
Ene erguu zasgiin gazriig ogtsor gej jagssan bol demjih l blaa
Хариулах202.126.89.161
УХААНТАЙ ХҮН ЭРВАА ХҮН ЧАНАРГҮЙ БУЗРУУДЫГ ҮГИЙГ ХЭРХЭВЧ ТООЖ БОЛОХГҮЙ ТООХ Л ЮМ БОЛ УЛАМ ДАРЛАНА ШҮҮ
Хариулах202.126.89.161
Мундаг залуу шүү бүү шантраарай дүү минь. Чи ухаантай шүүдээ хэн нэгнээс мөнгө авсан нөхдүүд УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛД СААД ХИЙЖ БАЙГААГ ЧИ МЭДНЭ ДЭЭ ИЙМ МУУХАЙ НӨХДҮҮД ЭХ ОРОН ИРЭЭҮЙ ХОЙЧИЙГ МИНЬ ҮГҮЙ ХИЙХ ГЭЭД АНААД СУУЖ БАЙГААГ ДҮҮ МИНЬ САЙН МЭДНЭ ШҮҮДЭЭ. ТИЙМ БОЛОХООР ҮР ХҮҮХЭД ИРЭЭДҮЙДЭЭ ЭЛЭГ БҮТЭН ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ТЭМЦЭЖ БАЙГААД ЧИНЬ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАСАН ШҮҮ
Хариулах103.168.34.124
hatuu ym balgaad bvl balarch bgiin shinj shuu ! muu hund ashigluulah zam n ter !
Хариулах66.181.180.53
ИЙМ ХҮН ХОВОР ОЛОН2 ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭГЭЙРЭЙ
Хариулах202.131.240.138
Зөв.мн баярлалаа. Үнэнийг түгээж байгаад
Хариулах122.201.31.94
Ид шидийн орон хэмээх байгууллагаараа дамжуулж мөнч олон хүүхдийн мэдлэг боловсрол олгох,ахуй амьдрал,зөв хүмүүжихэд нь маш их тус болдог,хүүхдүүдийн очих дуртай газрын нэг болсондоо.
Хариулах