Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлдэг “Тавантолгой түлш” компани зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглаж байсан гэх мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл компанийн зүгээс энэ асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж, химийн бодисыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаггүй гэж мэдэгдсэн боловч олон нийтийг бүр ч илүү эргэлзээнд оруулж орхив.
Компанийн төлөөлөл сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Манай компани барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Стандарт хэмжилзүйн төвөөр байгууллагын стандарт болгож батлуулсан. Ингэснээр лабораторитой болж, өмнө нь зөвхөн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэдэг байсан шинжилгээгээ дотооддоо хийх боломж бүрдсэн. Химийн бодис бол лабораторийн хэрэгцээний буюу барьцалдуулагчийн чанарыг шинжлэхэд ашиглагдаж байсан. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний орцод биш, бүтээгдэхүүний чанарыг хянахад ашиглагддаг байсан гэсэн үг.
Зөвшөөрлийн тухайд, бид холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлээд холбогдох байгууллагуудад өгсөн байгаа. Харамсалтай нь, манай баруун үйлдвэрийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гараагүй учраас хүлээгдэж байна. Үнэлгээ гарчихвал химийн бодисын үнэлгээ араас нь гарчихна” гэсэн.
Эндээс дараах эргэлзээ үүсэж байна.
-Баруун бүсийн үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ яагаад одоо болтол гараагүй вэ
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол барилга эхлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтад ордог баримт бичиг. Энэ үнэлгээ байхгүй бол барилга эхлүүлэх ёсгүй байсан.
-Барьцалдуулагчийн шинжилгээг компани өөрөө хийж, өөртөө дүн тавих нь зөв үү
Тус компани өмнө нь барьцалдуулагчийн шинжилгээгээ Хими, хими технологийн хүрээлэнгээр буюу хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг байжээ. Харин барьцалдуулагчид тавих техникийн үзүүлэлтийг байгууллагад тавигдах стандарт болгож батлуулснаар дотооддоо шинжлэх боломжтой болсон гэнэ. Компанийн хувьд бол сайн л байх. Гэхдээ үйлдвэрлэгч компани өөрөө өөрийнхөө бүтээгдэхүүний орцыг шинжлэх нь хэрэглэгчийн хувьд ашигтай байж чадах уу.
-ОХУ-аас байгалийн хий оруулж ирэхийн тулд “Тавантолгой түлш”-ийг “намнаж” байна уу
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ойрмогхон “Тавантолгой түлш” компанийг татан буулгаж, байгалийн хийн хэрэглээнд шилжинэ гэж мэдэгдсэн билээ. Араас нь буюу энэ сарын 3-ны өдөр “Амьсгалмаар байна” жагсаал эхэлсэн. Маргааш нь буюу 4-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ногоон хөгжлийн яам, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар хамтран тус компанийн гурван үйлдвэрт нэгэн зэрэг төлөвлөгөөт бус буюу гэнэтийн шалгалт оруулсан байна.
Шалгалт дуусахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илрүүлж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрснөөс дээжийг тус, тус авч холбогдох лабораториудад хүргүүлсэн бол “Амьсгалмаар байна” жагсаалын үр дүнд “Утааны сонсгол” хийхээр болсон.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгээд харахад “Тавантолгой түлш” компаниас зөрчил илрүүлэх, шахмал түлшний утаанаас хор илрүүлэх, улмаар иргэдэд утааг жигшүүлж, ямар нэгэн гарц олохгүй бол болохгүй нь гэсэн сэтгэгдэл төрүүлэх, байгалийн хийнд шилжихийг хүлээн зөвшөөрөх чиглэлд явж байж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.103
ger horoolold hii oruulah baiguulamj buteen baiguulalt hiihgui hii yriad heregguiee ! tulsh solih n hun amiin ami amidraltai nygt holbootoi ajil , hen durtai tolgoi tolgoitiin duraar butdeg ajil bish !
Хариулах103.212.116.199
iim l ym bolood yvchilaa
Хариулах