Мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-31 хүртэл иргэдэд үнэгүй үйлчилнэ

Х.Есү
2024/12/11

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай 12-р сарын 15-наас 31-ний өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон талаар дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдээллээ.

May be an image of 3 people, people skating, people playing hockey and service vehicle

Ерөнхий Боловсролын 39 дүгээр сургуулийн чанх ард байрлах “Биеийн тамир, спортын хороо” нь гурван блок, таван давхар бүхий спорт цогцолбор бөгөөд мөсөн гулгуур, хоккейн талбай нь жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой олон улсын стандартын дагуу баригдсан юм.

Үүнээс гадна иргэдэд сагсан бөмбөг, усан бассейн, фитнес, гар бөмбөг, бөх, бокс, хоккейн талбайгаар өдөр бүр үйлчилж байгаа аж. 

May be an image of 2 people, people skating and people playing hockey




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна