Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Одончимэгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Одончимэг 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдаад байсан билээ. Түүний авлигад авч байсан гэх мөнгө нь дүүрэгт баригдах эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой, “Ванхүү” гэх компанид давуу байдал олгосон аж.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” гэх үндэслэлээр прокурорын хяналтад хүргүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна