"Кино урлагийг дэмжих сан" зорилтот төсөлдөө хүрч чаддаггүй, кино уран бүтээлчдийг ялгаварлан гадуурхдаг талаар хэд хэдэн найруулагч шүгэл үлээн ярьж байсан.
2025 оны Улсын төсвийг хэлэлцэх үеэр ч мөн энэхүү сангийн талаарх шүүмжлэл тасрахгүй, үр ашиггүй, соён гэгээрүүлэх контент бүтээж чадахгүй байгаа талаар олон нийт хэлж байсан.
Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин байнгын хорооны хуралдааны үеэр худал ярьсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд байна.
Тодруулбал "Кино урлагийг дэмжих санг татан буулгах тухайд Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах дэмжлэг бүрэн зогсоно. Өнгөрсөн хугацаанд "Баавгай болохсон", "Сэр сэр салхи", "Чимээгүй хотын жолооч" зэрэг олон киног уг сангаас санхүүжүүлсэн. Энэхүү кинонуудад 30 хувийн санхүүжилтийг сангаас олгож, 70 хувиа өөрсдөө босгож, дэлхийн томоохон фестивалиудад явсан. Засгийн газрын санхүүжилтээр дамжуулан кино урлагийг дэлхийд зах зээлд гаргах мөн Монгол гэсэн бренд контентыг бүтээх давуу талтай" хэмээн ярьсан юм.
Түүний энэхүү ярианд "Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргал тайлбар хийжээ.
Тэрбээр "Өнөөдөр би өөрийгөө үнэхээр сайн бүтээл хийжээ гэж анх удаагаа хачин их тоолоо. Өөрийн чадлаар Канн хүрсэнд минь хорсож, Оскарт Монгол Улсыг төлөөлж явуулахгүй гэж хавчсан хүмүүс Кино Урлагийг Дэмжих сангийн хувь заяа яригдсан чинь БААВГАЙ БОЛОХСОН киноны санхүүжилтийн 30% өгсөн гэж худал ярьж, нүүрээ тахалж байна. Бүхэл бүтэн УИХ-ын гишүүн, Яамны сайд хүн ингэж хороон дээр бусад УИХ-ын гишүүдийн өмнө худал хэллээ.
Шилэн дансаар шалгаад үзээрэй. Амигдала Филмсрүү орж ирсэн нэг ч төгрөг байхгүй шүү. Энэ сангийн анхны шалгаруулалт манай зураг авалт дууссаны дараа явагдсан. Би маш олон хувийн, олон улсын албан байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран киноныхоо санхүүжилтийг босгож, хамаг сүүлд нь өөрийн дулаан байраа зарж кино зураг авалтаа дуусгасан. Пост продакшнаа Парис хотын кино сан, Францын Үндэсний кино сан, Дохагийн кино сан болон Урбан Фактори, Урбан Сэйлс, Еврозүүм хэмээх Франц хамтрагч компанийн дэмжлэгээр хийж дуусгасан.
Сан нь шулмын гарт байхад сангийн цэвэр ариун байдалд санаа сэтгэл тавьж, засаж сайжруулах оролдлого хийгээгүй мөртлөө босгох амархан хэцүү гээд гонгинолдоод байгаа тул би ингээд өөр юм хэлэхгүй ээ.
Уран бүтээлч ах эгч дүү нар минь хараад ав. Хүний амжилтыг ингэж булааж идэх гэж оролддог юм байна. Ганц л юм хэлье. Та нарын дотор ямар мэдрэмж төрж байна тэр бүгдийг эр зориг болгон хувиргаарай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
TER HERO BAATAR GEED GAHAI SHIG NOVSH ARD SUUCHIHAAD MUNGIIG HULGAI HIIJ ENE AVGAI NARTAI SEXKDEJ BAIDAG BHAAA
Хариулах66.181.161.48
ЭЦЭГ Нь ОЛОНТүмний НҮДЭН ДЭЭР ХҮН ДАЙРЧ АЛЧИХ ШАХааД БИ ЯАГАА ч ҮГҮЙ ГЭЭД МЭЛЗЭЖ БАЙСАН ХҮНИЙ ХҮҮХДЭЭС ҮНЭН ҮГ СОНСОХ УУ!!!!Оюукаа энэ эргүүнүүдээ огцоруулж засаг төрийнхээ нэр хүндээ хамгаалж үлдээч. Гацууртын ЧИнбаасд Монгол улс ӨРГҮЙ. ХАРИН УЛСААС АВСАН ЗЭЭЛ Нэртэй өрөө төлмөөр байна!!
Хариулах202.126.89.195
Sangiin darga geed bgaa maajig avgaig ene khulkhi avgaitai ni zailuul! Luivarchin khulgaichuud salsan avgaidaa khyrtel Toroos san baiguulaad ogchikhdog! Ynen doromjilj bnaa?
Хариулах