Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцыг дулаалах, гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттай явагдаж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй, хуучирч муудсан 1,7,62,63,64 дүгээр байр, 12 дугаар хороо 52 дугаар байруудыг дулаалж, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна