Хан-Уул дүүргийн 26 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Х.Есү
2024/06/07

Иргэдийг эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж бий болгох, ахмад настан болон хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 26 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.

Өнгөрсөн жилүүдэд дүүргийн 22 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр ашиглалтад орсон бол 4, 24 дүгээр хороонд дахин хоёр сагсан бөмбөгийн талбайГ шинээр ашиглалтад орууллаа.
Тодруулбал 4-р хороо, Туул голын эрэг дагуу хүүхдийн тоглоом, сандал, сүүдрэвч, хогийн сав, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц тохижилт тус тус хийгдлээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТ – 2021-2024

    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна