Украины арми Хойд Солонгосын цэргүүдийг олзолжээ

Х.Батсайхан
3 цаг 33 минутын өмнө

ОХУ-ын Курскт тулалдаж буй Украины армийн цэргүүд Хойд Солонгосын хоёр цэргийг олзолж авчээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зелинський өчигдөр энэ талаар мэдэгдлээ.  

Олзлогдсон цэргүүд шархадсан байсан ч тэднийг Киевт аваачин эмчилж, эдгээсэн бөгөөд одоо байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

“Амьд хэл олзлох нь тийм ч амар байгаагүй. Оросын арми болон Хойд Солонгосын бусад цэргийн албан хаагчид Украины эсрэг дайнд Умард Солонгос оролцсон талаарх аливаа нотлох баримтыг арилгахын тулд ихэвчлэн шархадсан хүмүүсийг цаазалдаг.

Энэ хоёр хүнийг олзолж авсан Украины Зэвсэгт хүчний тусгай ажиллагааны 84 дүгээр тактикийн бүлгийн цэргүүд болон шүхэрчдэдээ талархаж байна.

Би Украины Аюулгүй байдлын албанд сэтгүүлчдэд эдгээр хоригдлуудтай уулзах боломж олгохыг даалгасан. Дэлхий нийт юу болж байгаа талаар үнэнийг мэдэх хэрэгтэй” гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна