Цахим орчинд найз залуудаа удаа дараа зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэй гарч ирсэн. Тэгвэл түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.123
Эмэгтэй хүнд гар хүрэн гэхээр л уур хүрээд бна шоронд хатасай
Хариулах59.153.113.123
Жагсаал цуглаан хийгээд ирэхээр хүмүүсийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг технологи явж бна. Хэдэн сарын өмнө болсон явдлыг гаргаж ирж тавиад өнөөх өгөөшийг нь дор нь үмхээд жагсаалаа мартах ард түмэн дээ.
Хариулах