30 хоног хоригдох ялаар шийтгүүлсэн иргэн Б.Баярбаатар эрхзүйн туслалцаа хүслээ

Zuv.mn
11 цаг 29 минутын өмнө

“Бурханы хүү Баярбаатар” нэрээр цахим орчинд алдаршсан иргэн Б.Баярбаатар олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж, олон нийтийг  илтэд үл хүндэтгэсэн хэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоног баривчлагдах шийтгэл сонссон билээ. 

Хуулийн байгууллагаас гаргасан тайлбарт "Иргэн Б.Б-ын хэлж ярьсан зүйлсэд Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон" гэсэн байсан. 

Тэгвэл иргэн Б.Баярбаатар шийтгэлийг эсэргүүцэн ил захидал бичжээ. 

Тэрбээр захидалдаа:

-Бид энэ асуудлыг зүгээр л тоглоом наргиан болгосон хэвээр өнгөрөөгөөд энэ 30 хоног нь өнгөрчих л юм бол Монгол Улсад Ардчилал, хүний эрх, эрх чөлөө дарангуйллаар солигдох эхний алхам болох болно. Бид юу хийж чадах вэ гэсэн гаргалгаатай хүн байвал холбогдож тус болно уу...

Миний бие Бямбацогт овогтой Баярбаатар нь 2025.1.10-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн тухай хуулийн 5.2, 1.4-өөр 30 хоног баривчлах шийтгэл авсан. Уг шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. ЗХТ-ийн 5.2 буюу танхайрах гэмт хэрэг гэдэг нь бодит амьдрал дээр олон нийтийн дунд үйлдэгдэх гэмт хэргийг томьёолсон зүйл заалт. Гэтэл үүнийг сошиалаар танхайрах гэмт хэрэг болгож гуйвуулж ялласанд маш их гомдолтой байна.
2. Би үзэл бодлоо элэглэл, комеди хэлбэрээр ихэвчлэн илэрхийлдэг. Энэ миний шийтгүүлсэн рийл бичлэг мөн ялгаагүй ийм бичлэг байсан. Элэглэл нийтэлснийхээ төлөө ял авсан дэлхийн анхны хүн болчих шиг боллоо.Элэглэлийг доромжлол, танхайрал гэж үздэг ийм шүүх, шүүгчтэй байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй байна.Ийм хоцрогдсон коммунист цагдаа, прокурор, шүүх байгаад үнэхээр харамсаж байна.
3. Хонгил гэж байдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
4. Одоо намайг 80 жилийн хорих ял хүлээж байна. Би 2020 оноос хойш 1000 орчим лайв, рийл, бичлэг хийсэн. Энэ бүгд дээр 30 хоногийн баривчилгаа явуулна гэвэл би энэ газраас 30000-н хоногийн дараа буюу 80 жилийн дараа гарах нь ээ. Зүгээр хүн алж хүрээ талаагүй хүн нийгмээ шүүмжилснийхээ төлөө 80 жилээр хоригдох аюулд орж байгаад хэлэх үг алга.
5. Одоо намайг болон лайв, рийл, сошиал коммент, хип хоп дуу, комеди хийдэг сошиал пост, коммент бичсэн хэргийг ч энэ зүйл заалтаар хорих боломжтой боллоо.Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхтэй, нийгэмдээ санаа зовдог бүх хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, үгэнд ор үгүй бол шоронд ор гэж заналхийлж байгаад маш их харамсаж байна анхаараарай.
6. Энэ мэтчилэн бичээд байвал маш олон зүйл байна. Эрхээ хязгаарлуулсан тул эрх чөлөөт та бүгд шиг дураараа байх боломжгүйг ойлгоорой.
7. Эхнэр жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа, би мэс засалд орсон байсан эдгээгүй одоо ч өөрөө боолтоо хийгээд явж байна. Ийм харгис хүний ёсноос гажууд цагдаа, прокурор, шүүх байгаад харамсаж байна. Ийм улаан цагаандаа гарсан хүмүүс төрийн эрхийг хуйвалдан барьж байгаад маш их харамсаж байна. Хэлэх үг алга.

Эрх зүйн туслалцаа хүссэн иргэн Б.Баярбаатар" гэсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.2.181.234
    8 цагийн өмнө

    ergu mal min erh zuin orchin yarichihje eleglel hoshignol 2 -t hem hemje hayzgar gej bdin unignoilgohgui hutsad bhin mal chin huhdih shig byatsham tarhitai ta nar shig malnud zuwhun hamdalt awch ulun hododo tejehin tuld eldel zuil hutsaj bna … ta mar shig malnudig ihrwchlrn huhed bagachud uzej buru ulher durialal awch bna nigemd bair suria olson humus ta nar shig alia salbainudig toj uzehgui yadag mal we

    Хариулах