Өнөөдөр /I.17/ эх оронд өрнөх чухал үйл явдлуудын мэдээллийг хүргэж байна.
11:00 цагт: Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-д мэдээлэл өгнө.
11:30 цагт: Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос МҮЭБ Эрхийн тухай хуулиа умартаж, гишүүдийнхээ эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж, тэдний татвараар авлигын гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070
11:40 цагт: Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй Орано Майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.
-Цэргийн бүртгэл нийслэлд энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Шинэ, шилмэл бүтээлийн онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн энэ сарын 7-20-нд “Блью Мон” галерейд гарч байна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод энэ сарын 13-17-нд Монголын таеквондогийн VII их наадам "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болж, өнөөдөр дуусна.
Хилийн чанадад:
Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд гарч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна