Утааны мөнгөөр Ховд аймгийн айлуудын хашааны хаалгыг засварлажээ

Х.Есү
2 цаг 10 минутын өмнө

Утааны сонсгол төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор шинжээчийн дүгнэлтийг сонслоо. 

Шинжээч: "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлсэн. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулах, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний "Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай" А/1332 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 сая төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байна" гэв. 

2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат ажиллаж байжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.115
    1 цагийн өмнө

    Ховд аймгийн цамбагарав багийн хашааг янзлах төсөвийн мөнгө хэн идсэн вэ

    Хариулах