Дуудлагын жолооч хэмээн нүд рүү нулимс асгаруулагч цацаж машиныг нь дээрэмджээ

Х.Есү
2025/02/05

Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт “Машинаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 Иргэн Н-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн дуудлагын жолооч хэмээн нүд рүү нь нулимс асгаруулах хий цацаж, автомашинаас чирч буулган Тоёота приус маркийн автомашиныг нь дээрэмджээ.

Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна