Морьтой жагсагчид төв талбайд жагсаж, улмаар хавар, өвлийн морин уралдааныг зохион байгуулах боломж бүрдээд буй.
Тус жагсаалаас эхлэн морин уралдаан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар иргэд, олон нийтийн зүгээс санал шүүмжлэл өрнөөд байгаа юм.
Мөн унаач хүүхдүүд мориноос унаж бэртсэн, уяачид нь хариуцлага хүлээгээгүй олон тохиолдол, кейсүүд ч ил болж байна.
Зөв.мн сайтын редакц Б.Цэрэнпунцаг хүүгийн хурдан мориноос унаж хүнд гэмтэж, ноцтой хохироод байгаа харамсалтай кейсыг бэлтгэн хүргэж байна.
Б.Цэрэнпунцаг есөн настай Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг. 2022 оны зун зургаан настай байхдаа зуны амралтаараа хурдан морь унаж, маш хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдэж иржээ.
Тухайн үед хүүгийн ар гэрийнхэн, уяачийн хамтаар Улаанбаатар хотод ирж, эмнэлэг бараадсан ч өнөөдрийг хүртэл хүүгийн бие дээрдсэнгүй.
Өдгөө дөрөвдүгээр ангид сурч байх ёстой хүү хичээлдээ ч явж чадахгүй гэртээ хэвтрийн байдалтай, олигтой ярьж ч чадахгүй маш хүнд нөхцөл байдалтай байна. Хүү нь хүнд өвдсөн учир өнгөрсөн хугацаанд ээж нь хямарч, эрүүл мэнд нь эрс дордож, хагас харвалтын оноштойгоор хагалгаанд орж, эмчлүүлж байна.
Аргаа барсан хүүгийн ээж нь уяач Э.Гантөмөр гэх нөхөрт хандахаар "Одоо надад хамаагүй, шүүхээрээ яв, шорондоо оръё" гэхчилэн үл тоож, хохироосоор иржээ. Э.Гантөмөр нь хүүг эцэг эхээс нь гуйсаар зуны амралтаар нь авч явсан аж. Гэвч эрүүл саруул хүүгээ өгч явуулсан эцэг эх нь "эрэмдэг" болсон хүүгээ өдөр шөнөгүй асарч, амьдын тамд уначихаад байгаагаа харамсан ярьж сууна.
Б.Цэрэнпунцагийн ээж А.Бямбадулам "Манай сумын уяач морь унуулъя гээд гуйгаад аваад явсан. Миний хүү 2022 оны 7 сарын 10-нд мориноос унасан. Ингээд хүү минь ухаангүй болж, одоо ч хүнд хэцүү нөхцөл байдалтай байна. Мориноос унах үед нь бид аймгийн төв рүү яваад, тэндээсээ ГССҮТ-д очиж сар гаруй хэвтэж, эмчлүүлсэн. Гэмтлээс гараад Эх нялхсын мэдрэлийн тасагт 4 сарын хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Ер нь 2022 ондоо эмнэлгээр баахан яваад бага тархи нь гэмтэлтэй, цус хурчихсан хагалгаа хийх заалтгүй гэдэг онош сонссон. Дахиж үзүүлж явж чадсангүй. Хурдан морь унуулсан хүмүүс нь тоох ч үгүй юм билээ.
Тэр зун хүү минь нэгдүгээр ангиа дүүргэсэн байсан. Одоо босож ч чадахгүй, өнхрөөд л байж байна. Байнгын уцаартай, сэтгэлзүй нь хүнд байна. Уг нь хичээлдээ дуртай, онц сурдаг байсан. Үнэхээр хармсаад, гомдоод барахгүй сууна.
Уяач нь уг нь манай сумын ах, нөхрийн минь хамаатан юм. Ослын дараа хот руу авч яваад эмнэлгээр явсан болоод одоо бол тоохгүй л байна. Шүүх хурал нь удахгүй болох гэж байгаа. Тэр хүн шоронд яваад ч зүгээр байсан хүүхдийг минь босгоод ирэхгүй, үр минь насаараа хүний асаргаанд орчихлоо. Үнэхээр гомдолтой байна.
Би гурван жил харлаа. За яах вэ миний аавтай адилхан хүн юм, хамаатан юм гээд хараад л байсан одоо бүр хаясан, тоохоо байсан. Юм хэлэхээр намайг дарамталлаа гээд уурлаад байдаг. Миний хувьд хүүхдээ хараад ажил ч хийж чадахгүй байна. Би 300 мянган төгрөгийн халамж авдаг. Тэр мөнгөөр нь памперс аваад л дуусчихдаг. Хаашаа хэнд хандахаа ч мэдэхээ байлаа.
Би хүүгээ харж, хямарсаар тархи толгойны өвчтэй болж, хагалгаанд орсон. Сар болгон эмнэлэгт үзүүлэх ёстой. Аз жаргалтай сайхан амьдарч байсан гэр бүл минь сүйрчихлээ.
Одоо уяачид морь уяж байгааг харахаар, зурагтаар ч морь уралдаж байгааг харахаас ч айдаг. Миний хүүхэд шиг ийм болчихвий гээд...
Би морь унуулах дургүй байсан ч хүү минь өөрөө дуртай болохоор нь явуулсан. Одоо харамсаад ч барахгүй байна" хэмээн ярилаа.
Дэлгэрэнгүйг доорх видеоноос хүлээн авч үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.43
Ter hvmvvs ni arai golgvi haysan shvv neg ger bvl svirch bn
Хариулах139.5.219.38
Хүүрээ хийж юу горьдож юунд хүрнэ гэж 6 настай нялх амьтныг адгуусанд мордуулсан юм чи Өөртөө л гомд
Хариулах122.201.31.43
Chi arai ymaa
103.57.93.66
Ямар ацаа хийж морь унуулсан юм.Эх эцэг гэсэн хүмүүст их учир байна аа
Хариулах66.181.189.136
Za araicde ysn muuhai bodoltoi ymbe?