Нийтийн тээврийн бодлогын газарт Баянгол дүүргийн иргэн Б.С-ээс "02-238 гарааш дугаартай автобусыг бүтэн цаг шахам хүлээж байж суугаад удаан хүлээсэн тухайгаа хэлтэл "Битгий элийрээд бай, балай авгай минь" гэж загнасан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү" гэх гомдол иржээ.
Иргэний гомдлын дагуу "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-238 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Д-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал "Зорчигч тээвэр-4" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 3,4-р хороолол-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь "Би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Гомдлын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна