Хуульчдийн холбоо О.Одбаярт үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ

Х.Есү
2 цаг 34 минутын өмнө

Угаарын улмаас гэр бүлийн зураан гишүүнээ алдсан О.Одбаярт Монголын хуульчдийн холбооноос тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд, 

"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэжээ. 

О.Одбаярын хувьд өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ хууль зүйн туслалцаа хэрэгтэй байгаа талаараа дурьдаж байсан юм. Мөн гэр бүлийнхнийхээ төлөө бүх зүйлийг хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна