Орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна

Х.Есү
2 цаг 27 минутын өмнө

УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийг зорин ирж эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлж байна. 

Мөн нийт иргэдийн дундах шүдний өвчлөл 60 хувь, хавдраар өвчлөгсдийн 78 хувь нь хожуу оношлогдож, улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймгуудтай харьцуулахад өндөр байна.

May be an image of 6 people and text

Тиймээс Эрүүл мэндийн сайд: “Орон нутагтаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ сургалтад идэвхтэй хамруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг ашиглан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах нэн шаардлагатай” байгааг зөвлөв.

May be an image of 4 people and text

Хөвсгөл аймагт 2024 онд 14 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд тусгасан. Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 1 автомашин, 10 суманд туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашиныг хуваарилж эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт саадгүй үзүүлэх боломжоор хангаад байна. Энэ онд багтаан 4 сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх, нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппаратыг 2 дугаар улиралд багтаан олгохоор шийдвэрлэв.

May be an image of 4 people and people studying

УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хөвсгөл аймгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр /2025.02.07/ 16:00 цагаас ЗДТГ-ын иргэний танхимд болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна