Манай улсын гурав дахь том хот хэмээх тодотголтой Эрдэнэт хотод "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан ажилалаа. Орхон аймгийн нийт иргэдийн 64.0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идвэхтэй хүн амын 95.2 хувь хөдөлмөр эрхэлдэг. Тиймээс ч үйлдвэрлэл үйлчилгээ хөгжлөөрөө Улаанбаатар хотын дараа ордог. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Монголдоо төдийгүй Азидаа анхдагч Эрдэнэтийн катодын зэсийн үйлдвэртэй танилцлаа.
1997 онд анх эдийн засгийн хувьд бага өртөгөөр байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан 99,999%-ийн цэвэршилттэй катодын цэвэр зэсийг гарган авч эхэлжээ. Үүнээс хойш 2005 онд Монгол улсын анхны цахилгаан монтажны утас үйлдвэрлэж, өдгөө 17.5 сая цахилгааны утас үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Манай улсын цахилгааны утасны дотоодын жилийн хэрэгцээ 23 сая метр байдгаас энэ үйлдвэр 70%-ийг дангаараа үйлдвэрлэх боломжтой төдийгүй импортын утаснаас нэг дахин хямд гэлээ.
"Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн уулзалтын үеэр "Эрдмин" ХХК-тай ижилхэн дотоодын хэрэгцээг хангах чадвартай олон үйлдвэр байгаа хэдий ч улсдаа төдийгүй олон улсад таниулах, гаргах менежментийн дутагдалтай байна. Монгол эв нэгдэл" төслийн үндсэн зорилгуудын нэг гэдгийг онцоллоо. Үүний дараа Эрдэнэт хотын "Эко будаг" компани дээр очиж сонирхсон. Эко будаг компани 5 жил судалсаны эцэст дотооддоо 9 өнгийн будаг, фасад, замаск, эмульс зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн шинэхэн үйлдвэр юм.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа ч сав боодолоо одоогоор урд хөршөөс авч байгаа талаар ярьлаа. Төсөлд нэгдсэнээр улс эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагууд хамтарч ажиллах, хөгжих боломжтой гэдгийг төслийн багийнхан хэллээ. Монгол үйлдвэрлэгчдийг нэгтгэх, Үндэсний брэндийг дэлхийд таниулах, Монгол хүн монголоо гэсэн үнэт зүйлийг бий болгон, хамтдаа хөгжиж, эх орноо хөгжүүлэх зорилгыг ойлгуулсан төсөл хэмээн Эрдэнэт хотынхон талархан хүлээн авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна