Монголын хуульчдын холбоо О.Одбаярт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлнэ

С.Гандэлгэр
2 цаг 8 минутын өмнө

БГД-ийн 22-р хороонд  нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан гэр бүлээсээ ганцаар үлдсэн О.Одбаяр цэргээс чөлөөгөөр ирж мэдээлэл өгсөн билээ. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл гаргаж, угаарын хийн хордлогоор гэр бүлээ алдсан иргэн О.Одбаярт тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Мэдэгдэлд:

"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэж дурджээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна