Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газарт нийт 20 нэр төрлийн 139.4 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг гардуулах арга хэмжээ Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд боллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хамтран аймгийн Мал эмнэлгийн лаборатори, сумдын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнийг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангаж, сургаж дадлагажуулах, малын эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, анхан шатны үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газарт нийт 20 нэр төрлийн 139.4 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2025.02.07/ Дархан-Уул аймаг дахь ХХААХҮЯ-ны байранд боллоо.
Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн, нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж нийлүүлснээр малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чадавхыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Үүнээс гадна анхан шатны малын эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих багаж, хэрэглэгдэхүүнийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг, төслийн зохицуулагч Л.Баяртулга нар гардуулжээ.
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинээр нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах чадвар эзэмшүүлэх зорилтот арга хэмжээг ХХААХҮЯ, МАА-н ЭЗЭН төсөл хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр мал сүрэгт эмнэл зүйн үзлэг хийх, дархлаажуулалт, халдваргүйтгэл, шимэгчтэй тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тус төсөл 14 аймагт хэрэгжиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна